ТАТААД Л ШУУД АЖИЛЛАНА!
|
Програм суулгах гэсэн нүсэр, төвөгтэй, заавал мэргэжлийн хүний оролцоо шаарддаг ажлыг бид халж чадсан. Та ердөө манай програмыг татаж аваад л шууд ажиллуулахад болно. Цаашид програм ажиллахаа больно гэсэн ойлголт байхгүй тул та компьютераа чөлөөтэй форматлаж, засварлаж болно.
|
ДААТГАЛТАЙ ЭМИЙН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛТЭЙ!
|
Програм нь ЭМДСангаас хөнгөлөлт үзүүлэх 200 гаруй эмийн бэлэн бүртгэлтэй. Даатгалын хөнгөлөлттэй эм борлуулсан тохиолдолд үйлчлүүлэгчийн нэр, регистрийн дугаар, хаяг зэргийг бүртгэн, баримтаар гаргах боломжтой.
|
|
|
БҮРЭН ФУНКЦИОНАЛЬ:
|
ТАТАН АВАЛТ + БОРЛУУЛАЛТ + ТАЙЛАН + ТООЛЛОГО ОРЛОГО - ӨРТӨГ = АШГИЙН ТООЦОО
Татан авалт, борлуулалтын уян хатан бүртгэл, бүрэн автомат өртгийн тооцоолол, мар өргөн боломж бүхий DRILL-DOWN тайлангийн модуль болон тооллогын модулиуд нь програмыг бүрэн функциональ болгож байгаа юм. Эндээс та барааны үлдэгдлээ тоо хэмжээ болон мөнгөн дүнгээр нь харж, борлуулалтын орлого, цэвэр ашгаа хүссэн үедээ дурын хугацаагаар хянаж, тооллогоо хийн зөрүүгээ шалгах гэх мэтээр таньд шаардлагатай бүхий л төрлийн мэдээллийг маш хялбараар гарган авах боломжтой юм.
|
|