Эмийн сангийн програм  |  Дэлгүүрийн кассын програм  |  Санхүүгийн програм  |  Үйлдвэрийн програм
   8801-4175    info@orion.mn    Компаний тухай
ТАНИЛЦУУЛГА ТАТАХ
СҮЛЖМЭЛИЙН ҮЙЛДВЭРИЙН УДИРДЛАГА, ХЯНАЛТЫН СИСТЕМ
Diagonal Manufacture систем нь 2008 оноос хойш тасралтгүй хөгжсөөр ирсэн бөгөөд одоогоор монголын сүлжмэлийн томоохон үйлдвэрүүд болох Алтай Кашмер ХХК, Гоёо ХХК зэрэг байгууллагууд ашиглаж байна.
Дуусаагүй үйлдвэрлэлийг бүрэн хянаж удирдана
Энэхүү систем нь тухайн байгууллагад үйлдвэрлэлээ бүрэн хянах боломж олгох ба үүний тусламжтайгаар үйлдвэрийн үргүй зардлыг байж болох хамгийн бага түвшинд барих боломжтой.

Бүтээгдэхүүний өртгийг бүрэн тооцож ашиг, алдагдлаа хянах боломжтой
Бүтээгдэхүүний өртгийг Шууд материалын зардал, Шууд хөдөлмөрийн зардал, Тогтмол цалингийн зардал болон Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлаас тооцож гаргадаг. Үүнийг бүтээгдэхүүн борлуулах үнэтэй харьцуулснаар нийт ашиг, алдагдлыг тооцож хянах боломжтой болдог.

Загварын бүртгэл, үнэлгээ бүрэн цэгцрэнэ
Загварын ерөнхий өгөгдөл, үйлдвэрлэх дамжлагууд, түүний өртөг, хийх хугацаа зэрэг бүхий л мэдээлэл нэг дор бүртгэгдэж системд хадгалагдах ба үүнээс хүссэн үедээ дурын загварын мэдээллийг шүүж харах, Excel рүү хөрвүүлэх зэргээр гарган авч болно.

Ажилчдын хийснээрхи цалингийн тооцоо бүрэн автомат болно
Туршлагаас харахад, үйлдвэрийн нягтлан бодогчид ажилчдын хийснээрхи цалингийн тооцоог 3 – 7 хоногт өндөр ачаалалтайгаар ажиллаж гаргадаг байсан бол энэхүү системийг нэвтрүүлснээр 1 хоногт уг тооцоог бүрэн хийдэг болсон.
Автомат сүлжих машин баригчийн цалинг хийснээр олгох боломжтой болно
Машин баригчдын ажил нь ямар бүтээгдэхүүний аль дамжлага дээр хэдэн минут ажилласнаар дэлгэрэнгүй бүртгэгддэг тул тэдний цалинг хийснээр тооцон олгож болдог.

Үйлдвэрлэлийн шат бүхэнд үйл ажиллагаа цэгцэрч өдөр тутмын бүртгэл хяналтын ажил хөнгөрнө
Үйлдвэрийн удирдлага хүссэн үедээ дурын захиалгын гүйцэтгэлийг гаргаж авах, бэлэн бүтээгдэхүүний тайланг авч өртөг хянах, цех бүрийн гүйцэтгэлийг хянах зэрэг хяналтын мэдээллээр бүрэн хангагддаг бол цехийн мастерууд, нягтлан, тооцоо гаргагчид болон утасны тооцоо баригчдын ажил шат шатандаа цэгцэрч, бүртгэл хяналт нь хөнгөрдөг. Нэгэнт өдөр тутмын ажил хөнгөрдөг учраас орон тоог цөөлөх боломжтой болдог.
Мөн үйлдвэрийн ажилтнууд өөрийн ажлын гүйцэтгэлээ өөрсдөө системээс хянах боломж нээлттэй бий.

ОРИОН СИСТЕМС ХХК ХОЛБОО БАРИХ
      Орион системс ХХК нь 2008 оноос Монголын програм хангамжийн салбарт үйл ажиллагаа явуулахдаа ORION PHARM эмийн сангийн програм, ORION STORE дэлгүүрийн програм, ORION FINANCE санхүүгийн програм болон DIAGONAL MANUFACTURE үйлдвэрийн системийг бүтээгээд байна. Энэ хугацаанд бид Алтай Кашмер ХХК, Гоёо ХХК зэрэг 60 гаруй томоохон болон жижиг дунд байгууллагуудад өөрийн бүтээгдэхүүнээ нийлүүлээд байна.
8801-4175
info@orion.mn
Хан-Уул дүүрэг, 2 -р хороо, Улаанбаатар хивсний баруун урд, БТТ төв
Copyright. 2014 All rights reserved. ORION SYSTEMS LLC